Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 2 сарын 01

09.00 цагт: "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил" онол практикийн хурал Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн хуульчдын танхимд болно. Уг хурлаар Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн он жилүүдийнхээ ололт амжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал санаачлага дээрээ тулгуурлан хүний эрхийн төлөө бүх талын хамтын ажиллагаа, оролцоог эрчимтэй өрнүүлэх зорилгоор хүний эрхийн салбарт ажиллаж байгаа, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж буй судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн илтгэл мэдээллийг онол практикын түвшинд хэлэлцэнэ.


10.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ “Даншиг наадам”-ыг зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцоно. Даншиг наадмыг хэзээ, хэрхэн зохион байгуулах, бөхийн бай шагнал, цол олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тус хэвлэлийн бага хурал  Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218


11.00 цагт: Дэлхийн долоо ноён оргилын нэг далайн төвшнөөс дээш 6962 метр өндөр Аконкагуад амжилттай авирсан гавьяат тамирчин Б.Гангаамаа Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд аяллынхаа талаар мэдээлэл хийнэ.


14.00 цагт: СГЗ С.Цацралын "Монгол орон - Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэн болон "Гамма галлерей"-н нээлт Хүннү молл төвийн 2 давхарт, мөсөн гулгуурын талбайн дээд "Гамма галлерей"-д болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28419
0 эможи
keyboard_arrow_up