Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах урилга

2016 оны 1 сарын 29
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах  үйл ажиллагааг явуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг  зарлалаа.
Сонгон шалгаруулалтад оролцохдоо Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-д заасан шаардлага нөхцлийг хангаж буйг нотолсон баримт бичиг, сонгон шалгаруулалтын хураамж болох 30000 төгрөгийг Төрийн сангийн 200051051 тоот дансанд тушааж , төлсөн банкны баримтыг ирүүлнэ.
 
Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн бүрдүүлэх материал:
  • Хуулийн этгээдийн  танилцуулга
  • Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан  / аудитаар баталгаажуулсан /
  • Сонгон шалгаруулалтанд оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /  нотриатаар гэрчлүүлсэн /
  • Түр саатуулах хашаа /байр/-ны газрын кадастрын зураг болон газар эзэмших гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн  /
Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа:
 
2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 10.00 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар Нийслэлийн авто замын газрын 701 тоот өрөөнд хүлээн авна. Холбогдох утас: 323662, 96070725
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28393
0 эможи
keyboard_arrow_up