Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 1 сарын 29

09.00 цагт: Энэ жил БСШУ-ны сайдын тушаалаар зөвлөх зэрэг авсан нийслэл орон нутгийн 50 багш нар Багшийн хөгжлийн ордонд сэтгүүлчидтэй уулзана. Утас: 99058414


09.00 цагт: “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд  болно. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хуульч, шүүгчид оролцох юм. Утас: 98980404, 91912312


10.00 цагт: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Эрүүл мэнд, спортын яаманд ажилллана. Утас: 99991633, 86885060


10.00 цагт: "Байгууллагуудын хөдөлмөр, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр зохион байгуулах сургалт, хэлэлцүүлэг Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын хурлын танхимд болно. Утас 91887887


10.00 цагт: "Хэрэглэгчийн жил"-тэй холбогдуулан зохион байгуулах "Нэгэн дээвэр дор" үндэсний арга хэмжээний нээлтийн ажиллагаа Төрийн ордонд болно.


11.00 цагт: Утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах, түүнчлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн МЗХ-ны Залуус танхимд болно. Утас: 88020633


11.00 цагт: Нийслэлийн МАН-аас Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүд хамтран ажиллах гэрээ байгууах арга хэмжээ Нийслэлийн Төр захиргааны IV байрны 605 тоотод болно. Утас: 96982244


11.30 цагт: "Bros Records Mongolia" хөгжмийн компаний "Ертөнц" цувралын хоёр дахь цомог болох "Байгаль" цомгийн нээлт "Blue sky" цамхагийн "Topaz" танхимд болно.


14.30 цагт: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 5 давхрын хурлын танхимд "Хөдөлмөрийн зах зээл, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ" болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28381
0 эможи
keyboard_arrow_up