Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2016 оны 1 сарын 29

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

2016 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, говийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2016 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эхээр шөнөдөө 46-51 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 1-нээс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28379
0 эможи
keyboard_arrow_up