“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-ЦАГААН САР 2016” үзэсгэлэн худалдаа болж байна

2016 оны 1 сарын 28

Монгол үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил”-ийн хүрээнд “Монголд үйлдвэрлэв - Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, нийслэлийн ЗДТГ хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа 01 дүгээр сарын 27-нд  “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монголд аутлет” худалдааны төвүүдэд эхэлсэн бөгөөд 02 сарын 07 хүртэл үргэлжилнэ. 
Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа давуу талтай.  “Монголд үйлдвэрлэв, цагаан сар - 2016” үзэсгэлэн худалдааны үеэр 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28377
0 эможи
keyboard_arrow_up