2013 оны арванэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдээ бүртгүүлээрэй

2016 оны 1 сарын 28

УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор болсон. Ингэснээр таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол аль нэг банк, төрийн байгууллагад хандах шаардлагагүйгээр мөнгийг үргэлжлэн олгоно.  Харин хүүхэд тань 2013 оны арванэгдүгээр сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм байна.

Иргэд хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч очин хүсэлтээ гаргана. Мөн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагуй өрхийн хувьд сум, хорооны халамжийн ажилтанд хандаж өргөдөл бөглөх юм. Ингэснээр халамжийн ажилтан гэрт нь очиж асуулгын хуудас бөглүүлнэ. Ингээд мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгогдоно. Иймээс иргэд энэ сардаа багтаж сум, хорооны халамжийн ажилтанд хандахыг мэргэжилтнүүд сануулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28357
0 эможи
keyboard_arrow_up