“ХАН-УУЛД ҮЙЛДВЭРЛЭВ- ЦАГААН САР 2016” үзэсгэлэн худалдаа болно
2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хан-Уулд үйлдвэрлэв- Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг дүүргийн үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэгчдийг оролцуулан зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид: ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Номин Юнайтед төв.
Хугацаа: 2016 оны 2 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд
Байршил: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах “Номин Юнайтед их дэлгүүр”-ийн 1 дүгээр давхарт болно.
Сар шинийн баярт зориулан 8 хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэн худалдаанд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.