Автобусны буудлууд интернэттэй болно

2016 оны 1 сарын 27

Улаанбаатар хот Москвагаас урьтаж автобусны зогсоолуудаа олон улсын стантартад нийцүүллээ. Тодруулбал, автобусны 122 буудал гоёмсог шилэн хийцтэй болсон байна. Цаашид автобусны зогсоолыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, интернэттэй болгохоор төлөвлөөд байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт автобусны 122 зогсоолыг Олон улсын стандарт бүхий шилэн хийцтэй болгожээ. Дагаад 30 мэдээллийн байгууламжийг хийсэн байна.

Энэхүү нийтийн тээврийн зогсоол барих ажилд нийслэлийн нэр бүхий байгууллагууд, Францын “Жи Си Дека оэкc”  групп хамтран ажиллажээ. Хамтын ажиллагааны гэрээг 2013 онд хийж, 2014 он гэхэд 57 автобусны зогсоолын өнгө төрхийг ийнхүү шинэчилсэн нь Москва хотоос урьтсан бүтээн байгуулалт байсныг хойд хөршийн Ерөнхийлөгч Путин манай улсад айлчлахдаа сайшааж байв.

Нийслэлийн өнгө төрхийг өөрчилсөн энэ бүтээн байгуулалт цаашид ч үргэлжилнэ. Шилэн хийц бүхий автобусны зогсоолын тоо нэмэгдэнэ, бүр утасгүй интернэттэй болох юм байна.

Автобусны буудал дээр байрлах мэдээллийн байгууламж нь усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг лед гэрэлтүүлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй юм байна. Энэ төхөөрөмж нь нарны энергиэр ажилладаг нэмэлт зай хураагууртай таван метрийн радиуст дуу авиаг дамжуулдаг давуу талтай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28316
0 эможи
keyboard_arrow_up