ХУД-ийн АБНТБТ “Өрхийн тогтвортой тариалан” төслийн бүлгийн ахлагч нарт сургалт өглөө
2016 оны 1 сарын 27
ADRA Олон Улсын Байгууллага, Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Цэцэг зочид буудлын хурлын танхимд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Өрхийн тогтвортой тариалан эрхлэгч” төслийн бүлгийн зохион байгуулагчдад зориулсан бөгөөд амьдрах ухааны чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн “Шийдвэр гаргалт”,” Төлөвлөлтийг хэрхэн хийх вэ” сэдвээр сургалт өгсөн байна. Тодруулбал:
- Төлөвлөлт гэж юуг хэлэх вэ?
- Хэрхэн төлөвлөгөөтэй ажиллаж сурах вэ?
- Өдөр тутмын ажлаа төлөвлөж сурцгаая
- Шийдвэр гаргалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
- Шийдвэр гаргалтын загварын тухай зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан нь цаг үеэ олсон, өдөр тутам явагддаг боловч анзаардаггүй асуудлуудыг хөндсөн сургалт болсон гэж сургалтанд хамрагдагсад дүгнэсэн юм
- .
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28307
0 эможи