ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж байна

2016 оны 1 сарын 27

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан тушаал, удирдамжын дагуу дүүргийн 9, 10, 13, 16 дугаар хорооны айл өрхүүд, гэр хорооллын худаг, эмнэлэг сургууль, автобусны буудал, томоохон худалдааны төвүүдэд гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

 

Тодруулбал, гэр хорооллын айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламж, гэр орон сууцны галын аюулгүй байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах, галын аюулаас байдлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Уг ажилд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн, хороодын Засаг даргын ажлын алба хамтран оролцож байна.

te6

Түүнчлэн уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан худалдаа үйлчилгээ эрхэлдэг худалдааны зах, төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа явуулж, гэр орныхоо цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, бага насныхаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, халуун үнс нурамаа ил задгай асгахгүй байх, пийшин зуухны аюулгүй байдлаа хангах, хийн тулганы ашиглах зааврыг зөрчихгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч чанга яригчаар аман ухуулга сурталчилгаа хийлээ.

te1

Мөн 9, 10, 13, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжинд дүүргийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж зөвлөмж, сэрэмжлүүлэг өглөө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд гэр хорооллын 785 айл өрх, худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд, түрээслэгч 1000 гаруй хүн хамрагдлаа. 

te3 te10

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28306
0 эможи
keyboard_arrow_up