Европын холбооны төслийн удирдах хорооны IV хурал боллоо
Монгол Улс, Европын холбооны хооронд 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төслийн удирдах зөвлөлийн IV хурал 2016 оны 1 дүгээр сарын 26-нд Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд боллоо.
Тус хурлаар 2015 онд хийж гүйцэтгэсэн төслийн ажлын хэрэгжилтийн тайлан болон 2016 оны ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулан санал сонслоо.
Хуралд СХЗГ, МХЕГ, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, МҮХАҮТанхим, ШӨХТГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монгол улсын аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ауйн яам, Европын холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газар, Английн стандартын институт, Шадар сайдын зөвлөх болон Европын холбооны төслийн баг оролцсон юм.