Жигнүүр дээр гялгар уут дэвсэхгүй байхыг анхаарууллаа

2016 оны 2 сарын 05

Жил бүрийн Сар шинийн баяраар МХЕГ-аас буузныхаа дор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг ард иргэдэд сануулдаг. Учир нь, жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай аж. 

Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Иймд иргэд та бүхэн Сар шинийн баяраараа буузны доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28295
0 эможи
keyboard_arrow_up