ХУД-ийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Түвшинжаргал: ИРГЭД БАЙГАЛИЙН ҮЕР УСНЫ АЮУЛД ӨРТӨХ ЭРСДЭЛГҮЙ БОЛСОН

2016 оны 1 сарын 27

ХУД-ийн 11 дүгээр хороо нь 3787 өрхийн 13 мянга гаруй хүн амтай. Дүүрэгтээ томоохон хороодын тоонд ордог. Хорооны нутаг дэвсгэрторчин үеийн байшин хороолол бий болж төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 

Өнгөрсөн жил тус хорооны хувьд хийж бүтээсэн ажил арвин их гэдгийг дуулаад сэтгүүлч миний бие хорооны Засаг дарга С.Түвшинжаргалтай ярилцлаа. 

Сайн байна уу? Өнгөрсөн онд танай хороонд хийгдсэн томоохон ажлуудаасаа танилцуулж, мэдээлэл өгөхгүй юу?

Өнгөрсөн 2015 онд манай хороонд нэлээн олон ажил хийгдсэн. Эндээс хоёр том ажлыг онцолж ярьмаар байна.2015 оны 3, 6 сард УИХ-ын гишүүн Лу.Болд иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үеэр иргэд газрын гэрчилгээ олгож өгөхийг хүсэж санал  хүсэлтээ ихээр ирүүлж байсан. Энэ нь бодит ажил хэрэг болж  275 иргэн  7, 8 сард гэрчилгээгээ гардан авсан байгаа.2009 оны үерийн улмаас  1300 айл өрхийн 6000 иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж хохирол амсаж 4.5 тэрбум төгрөгний хохирол учирч байсан. Тиймээс өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 2 дугаар хэсгийн Мөнхзайсангийн гудамж, 3,4 дүгээр хэсгийн Дайчдын хөшөөний гудамж, 5 дугаар хэсгийн Соёмботын 1,2 дугаар гудамжны урд хэсэг, Туулын 2 дугаар гудамжны урд талаар Туул гол руу  орсон үерийн даланг байгуулсан. Энэ ажлын үр дүнд иргэд байгалийн үер усны аюулд өртөх эрсдэлгүй болсон байгаа. 
 

2015 онд ХУД-ийн 50 жилийн ойтохиосон. Ойн хүрээнд 11 дүгээр хороо ямар ажлууд хийсэн бэ?

Манай хорооны  4, 5  дугаар хэсэгт 3500 орчим иргэд  амьдардаг. Энэ орчимд хүүхэд залуучууд тоглох тоглоомын талбай байхгүй байсан. Бид бүхэн дүүргийн иргэдийн хурлаар дамжуулан удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд сагсан бөмбөгийн талбайтай болсон.Энэ талбайг Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр “Хөлөг” ХХК гүйцэтгэлийг хийж 2015 оны 9 сард  иргэддээ хүлээлгэн өгсөн. Мөн 4 дүгээр хэсгийн гэр хорооллын гудамжинд “Номин холдинг” ХХК -тай хамтран хүүхдийн тоглоомын талбайг барьсан.

Үүнээс гадна 32 дугаарсургуулийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхажлын хүрээнд УИХ-н гишүүн Л.Болд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Н.Отгонбагана нар ХААИС-н урлаг зааланд хурал хийсэн. Уг хурлын үр дүнд 32 дугаар сургуулийн концессийн гэрээгяаралтай байгуулж, 640 хүүхдийн сургуулийг ашиглалтанд оруулахаар бүх шатанд нь хөөцөлдсөнөөр энэ онд барьж эхлэхээр болсон.

Танай хороо өнгөрсөн 2015 онд ямар ямар амжилт гаргав?

Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд манай хороо амжилттай оролцож Нийслэлийн 152 хорооноос 5 дугаар байрт орсон. 

Мөн Нийслэлийн 2015 оны “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан”-ны эцсийн шатны шалгаруулалтанд манай хорооны 2 аж ахуйн нэгж шалгарсан зэрэг олон сайхан амжилттай өнгөрсөн оноо үдлээ дээ.

ХУД-ийн хороодууд сүүлийн үед сошиал ашиглан иргэддээ мэдээ, мэдээллээ түргэн шуурхай хүргэдэг болсон байна. Танай хороо бас идэвхтэй сошиал ашигладаг гэж сонссон?

Манай хорооны нэг онцлог бол иргэддээ цахим хэлбэрээр мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг. Энэ ажлын хүрээнд “Хан-Уул дүүрэг 11 р хороо” гэсэн фэйсбүүк хуудас, Khud Arvan Negdugeer Horoo гэсэн фэйсбүүк хаягийг албан ёсоор ажлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 3046 найзтай, 768 лайк /дагагчтай/, иргэдийн цахим мэдээлэлтэй танилцаж уншсан  хандалт давхардсан тоогоор12000 гаруй байна. Хорооны албан ёсны и-мэйл хаягаар аж ахуйн нэгж байгууллагын хог цэвэрлэгээний мэдээллийг хүлээн авч иргэдийн цаг завыг хэмнэсэн шинэлэг ажил болж байна.

Энэ жил дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн ажил нэлээд хийгдсэн. Танай хорооны хувьд зам болон гэрэлтүүлгийн ажил хэр хийгдсэн бэ? Хогны асуудлаа бүрэн шийдэж чадсан уу?

Манай хороо ч мөн адил гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг зохион байгуулсан. Хорооны 1-5 дугаар хэсгийг хамарсан 198 гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэснээр иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж, гэмт хэрэг гарах тоо буурч байгаа. Гэрэлтүүлгийн асалтанд байнга хяналт тавьж, тухайн гэрэлтүүлгийг амьдрах орчны зураглал дээр тогтмол тэмдэглэн ажиллаж байна.

Хорооныхоо иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн орчны 50м газрын хог, цас мөсийг тогтмол цэвэрлүүлж, Нийслэлийн ИТХТ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд давхардсан тоогоор 550 гаруй аж ахуйн нэгжийг хамруулж 200 тонн хогийг цэвэрлэж 99 / рейс/ машин хогийг ачуулсан. Одоо манай хороо нь албан бус хур хогийн цэг байхгүй болсон. Иргэдийн амьдрах цэвэр таатай орчныг ханган, иргэдтэйгээ хамтран ажиллаж байгаадаа баяртай байна аа.

Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28279
0 эможи
keyboard_arrow_up