Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
09.00 цагт: "Хамтын хүч-Нутгийн хөгжил" үндэсний чуулган Төрийн ордны их танхимд болно. Бүх баг, сум, аймаг, нийслэлээс 700 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 99080298
09.00 цагт: ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллана. Утас: 86885060
09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. Тус хурлаар өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага, Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орныг хэмжих ба тооцоолох, нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага, гал түймрээс хамгаалах, барилгын гадна талын суурин шат, дээврийн хязгаарлагчид тавигдах техникийн шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 99650498
10.00 цагт: НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "School police" төслийн үр дүнг танилцуулах, идэвх санаачилгатай ажилласан эцэг эхчүүдийг урамшуулах ёслолын ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218 325044
11.00 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгийн барилгуудтай газар дээр нь очиж нөхцөл байдал болон барилгын ажлын явцтай танилцана. Утас: 99107986
11.00 цагт: Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: "Авлигын индекс 2015"-ыг дэлхий даяар зэрэг зарлана. Энэхүү арга хэмжээг болон 2014 онд Монгол улс хэддүгээр байранд орсон талаар мэдээллийг тухайн цагт Нээлттэй нийгэм форумын байранд ирж авах боломжтой. Утас: 99999031
12.00 цагт: УБТЗ-ын Зам Засварын Машин Станцийн залуучууд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны амьдралын боломж муутай 7 өрх айлд түлшний мод, нүүрсний туслалцаа үзүүлнэ. Утас: 95112203
12.00 цагт: УИХ-ын Сонгуулийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэдийгээр нийслэлийн хүн амд цөөнгүй тооны гишүүн шаардлагатай гэж үзэж байгаач хараа хяналт төрийн үйлчилгээнээс алс байдаг аймаг, сумдад нэрмээс болно гэсэн тооцоо судалгааг гаргасан байна. Утас: 96012831
15.00 цагт: МАХН-ын “Онц Их Хурал”-ын 5 жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ МҮЭСТО-д болно. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцоно.