УТААНААС ХАМГААЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЭГ ДОРООС сургалт үзэсгэлэн болно

2016 оны 1 сарын 26

Монголын залуучуудын холбооноос “Уушгиа чөлөөлье” аяныг зарлаад байгаа ба энэ аяны хүрээнд энэ сарын 29-ны өдөр Залуучуудын холбооны төв байранд нэгэн үзэсгэлэн худалдаа хийхээр төлөвлөөд байна. Уг үзэсгэлэнд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратууд болон зориулалтын утааны маск гээд уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогчид оролцоно. Улаанбаатар хот ойрын жилүүдэд утаанаасаа салахгүй болохоор эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа ч энэ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдана. Ямартай ч утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн хүмүүст хүчилтөрөгчийн коктейл үнэ төлбөргүй өгөхөөр нэгэн компани санаачлага гаргасан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28254
0 эможи
keyboard_arrow_up