Хан-Уул дүүргийн шилдэг 800 сурагч “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдлаа

2016 оны 1 сарын 26

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа”, “Нийслэлийн шилдэг сурагч-999” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгэмд танигдаад байгаа билээ.

Тэгвэл энэ удаад Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн Залуучуудын холбоотой хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг чадавхижуулах “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэв.

Улс орны ирээдүй болсон хөгжлийг бүтээгч шилдэг залуусыг бэлтгэх, хүмүүжүүлэх, эх оронч үзлийг суулгах, хувь хүний хувьд бие даасан чадварлаг иргэн болгон төлөвшүүлэх зорилготой уг хөтөлбөрт Хан-Уул дүүргийн харъяа 18 дугаар сургуулийн урлаг, спорт, сурлагаараа шалгарсан шилдэг 800 сурагч хамрагджээ.

Тус сургалт нь Дээд боловсрол ба хүн байх боловсрол, илтгэх урлаг, мэтгэлцээнд үзэл бодлоо илэрхийлэх, санхүү мөнгөний хэрэглээний боловсрол, цагийн менежмент, өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх арга барил, хамтын манлайлал, багийн ажиллагааг хөгжүүлэх, имидж бүрдүүлэлт, хувцаслалтын дэг, эдийн соёлд суралцах нь гэсэн үндсэн бүлэг сэдвүүдээр явагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28239
0 эможи
keyboard_arrow_up