Ж.Даваарагчаа: “ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ" хөтөлбөрийг сурталчлах ажлыг эрчимжүүлсэн

2016 оны 1 сарын 26

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаатай цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа

 

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Цэргийн штабаас 2015 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцлагаа эхлэх үү?

Тэгэлгүй яахав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2015 онд "Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах-Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон дэвшүүлсэн. Энэ зорилгын хүрээнд Засаг дарга, ЗДТГ-ын дарга , удирдлага, хамт олныхоо дэмжлэгтэйгээр батлан хамгаалах төрийн үйлчилгээг ил тод, түргэн, шуурхай, хүртээмжтэй, иргэдэд ойр, нээлттэй байлгахад анхаарч ажилласан.  Цэргийн штабаас цэргийн тоо бүртгэлийн шинэ журмын дагуу мэдээ судалгааны маягт, баримт бичгүүдийг шинэчилж, хэрэгжилтийг хангаж, чанар байдлыг сайжруулсан байгаа. Мөн батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэний цэргийн үүргийн биелэлтэд иргэд байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс  офицеруудын  ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

Цэргийн албаны  үнэлэмж болон бие бялдрын түвшинг дээшлүүлэх, “Цэрэг эх оронч үндэсний үзэл” хөтөлбөрийг сурталчлах ажлыг эрчимжүүлсэн байгаа.

-Өнгөрсөн он танай Штаб амжилт бүтээлээр арвин байв уу? 

Өнгөрсөн онд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 94 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиосон шүү дээ. Энэ үеэр “Дайнд оролцогчдын ахмадын холбоо”, “Дүүргийн ахмадын хороо”-той хамтарч ахмадуудаа хүндэтгэл үзүүлж, алдар гавьяаг нь үнэлсэн. Тухайлбал, Манай 4 дүгээр хорооны ахмад дайчин Шагдарсүрэн гуай “Монгол Улсын баатар” боллоо. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор нийт 14 ахмад дайчин шагнагдсан. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат нар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гэрт зочилж хүндэтгэл үзүүлэн төрийн дээд одон медаль гардуулж, дүүргээс хүн тус бүрт 1 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон зэрэг олон сайхан үйл явдлууд боллоо.  Мөн манай дүүрэг 2015 онд хэрэгжүүлсэн дайчилгаатай сургууль, үзүүлэх сургууль, сургалт дадлагуудад амжилттай оролцож, “Зарлан мэдээлэл явуулах үеийн ЗДТГ-ын ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургууль, Дүйцүүлэх алба хаагчдын ур чадварын тэмцээнд тэргүүлсэн амжилтаар арвин жил болж өнгөрлөө.

-Ээлжит цэрэг татлага, гэрээт цэрэг элсүүлэх, дүйцүүлэн алба хаалгах чиглэлээр ямар ажлууд хийгдсэн бэ?

Манай Чингэлтэй дүүрэг 2015, 2016 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл амжилттай явагдлаа. Өнгөрсөн онд цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага болон Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас өгөгдсөн үүрэг болох “Ээлжит цэрэг татлага, гэрээт цэрэг элсүүлэх”, “Оюутан цэрэг” хөтөлбөр, “Цэргийн албыг дүйцүүлэн хаах”, “Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт” зэрэг төлөвлөгөөт ажлуудыг бүрэн ханган биелүүлсэн.

-Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр лүү хандсан халамж, үйлчилгээнд ихээхэн анхаарсан гэж сонссон?

Тийм ээ. Дүүргийн Засаг даргаас хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын ар гэрт халамж үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд 1 байлдагчийн ар гэрт таван ханатай гэр, 11 байлдагчийн ар гэрт мөнгөн тусламж, 3 айлд нэг бүр нь 415000 төгрөгийн үнэтэй утаагүй зуух, 41 айлыг хөнгөлөлттэй нөхцлөөр нүүрс түлээний тусламжид хамруулж,  эрүүл мэндийн үйлчилгээг 11 байлдагчийн ар гэрт тус тус үзүүлсэн. Үүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад дүүргийн хөдөлмөрийн алдар медаль, буцалтгүй тусламж болгон тус ангийн ахмад Д.Энхбатад, дэд ахлагч О.Дэлгэрмөрөн нарт тус бүр 1 сая төгрөг, гэр олгосөн.

Мөн зарим Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудтай хамтран ажиллаж, сургалтын материаллаг баазад нь дэмжлэг үзүүллээ.

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагад батлан хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан гэсэн?

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 11 байгууллага, ААН-ийн батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгасан. Энэ үйл ажиллагаанд 433 цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг хамруулж, 356 иргэдийн зөрчлийг илрүүлсэн. Мөн цэрэг татлага, тоо бүртгэлээс завсардсан иргэдэд хуулиа биелүүлэх талаар яриа, таниулга хийж,  үүргээ биелүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байгаа. Ингэхдээ Улаанбаатар банк, Бодь даатгал, Сансар кабель, Скайтель ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаа.

-Цэргийн насны залуучууд цэрэг татлагаар эрүүл мэндийн асуудлаар чөлөөлөгдөх байдал нийтлэг байх шиг ажиглагддаг?

Энэ асуудал дүүрэг болгонд харилцан адилгүй хувьтай байгаа байх. Манай дүүргийн хувьд цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ажлууд нэлээн сайн зохион байгуулагдаж байгаа. Цаашид байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 2016 оныг “Батлан хамгаалах төрийн бодлогыг сурталчилж таниулах-Цэргийн насны залуучуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” жил болгосон байгааг дуулгахад таатай байна.

-Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажилд таньд амжилт хүсье.

За баярлалаа! Танай хамт олны ажил үйлс ч гэсэн бүтэмжтэй байг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28232
0 эможи
keyboard_arrow_up