2015 онд ХУД-ийн бүх өрхийн эмнэлэг ШЭЭСНИЙ АНАЛИЗАТОРТОЙ болсон

2016 оны 1 сарын 26

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуунтай 2015 онд хийсэн ажил, амжилт, зохион байгуулсан үйл ажиллагаа, дүүргийнхээ ойн хүрээнд оролцсон арга хэмжээ зэрэг сэдвээр ярилцлаа.

 

Сайн байна уу? Танай Эрүүл мэндийн төв 2015 онд ямар ямар ажлууд хийж, гүйцэтгэсэн бэ?

Өнгөрсөн 2015 оныг Эрүүл Мэнд Спортын яам, Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас “Анхан шатны тусламж үйлчилгээ”-г сайжруулах жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээ /ӨЭМТ/хөгжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, иргэдэд ойр, хүртээмжтэй үйлчлэх тал дээр илүү анхаарч ажиллаа.

Мөн өвчнийг хүндэрсэн хойно нь биш, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх, иргэдэд мэдлэг олгох ажлуудыг нэлээд хийсэн. Үүнээс гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар Солонгосын “Урисаса” корпорацитай хамтарч шээсний анализатораар бүх өрхийн эмнэлэгүүдээ хангасан. Иргэд өөрсдийн харъяалагддаг ӨЭМТ-д цахимжсан систем ашиглаж ямар ч төвөгдөл чирэгдэлгүйгээр үйлчлүүлээд, шээсний шинжилгээний хариугаа гар утасаараа авдаг болсон. Ингэснээр 2 дахь шатны тусламж үйлчилгээний ачааллыг ч багасгаж байна. Энэ ондоо багтаан цус болон бусад шинжилгээнүүдийг ӨЭМТ-д хийндаатгалаас санхүүждэг болчихвол иргэдэд илүү амар болно.  

Манай Хан-Уул дүүрэг 14 ӨЭМТ-тэй байснааөнгөрсөн оны сүүлээр 15 дахь ӨЭМТ-өө 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд байгуулсан. Хуучин 14 дүгээр хорооны иргэд 7 дугаар хорооны ӨЭМТ-д үйлчлүүлдэг байсан бол одоо өөрсдийн хорооныхоо эмнэлэгээр үйлчлүүлж байгаа.

Танай эмнэлэг өнгөрсөн жилд дунджаар хичнээн хүнд үйлчилсэн бэ? Тоног төхөөрөмжийн хувьд хэр хүрэлцээтэй байна?

Хоёр дахь шатны тусламж үйлчилгээ нь нарийн мэргэжлийн, амбулаторийн тусламж, хэвтэн эмчлүүлэх тасгаараа иргэдэд үйлчилдэг. Өнгөрсөн жил бид бүхэн 140 мянга гаруй хүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Лаборторын 13 төрлийн шинжилгээ, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлснээс гаднарентеген, эхо, чих хамар хоолойн мэдрэл, чихрийн шижинтэй хүмүүст үйлчлэх, эмэгтэйчүүдийн, эх хүүхдийн гэх мэт кабинетуудаар эрүүлжүүлэх ажлыг хийсэн.

Манай эмнэлэгийн хувьд 90 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай эмнэлэг ч гэсэн 140 мянга гаруй хүнд үйлчилж байгаа болохоор ачаалал ихтэй. Гэсэн ч иргэдэд ээлтэй, ая тухтай үйлчлэх, үйлчилгээний орчинг сайжруулах нь бидний хамгийн том зорилго. Манайх нийслэлийн хөрөнгө оруулалтаар 650 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан. Бас нэг том ажил гэвэл 1990 онд баригдсан манай эмнэлгийн барилга цахилгаан шатгүй байсныг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шаттай болгосон. Ингэснээр өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчлэх нөхцөл бүрдсэн. Мөн Дүүргийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гадаах зам талбайгаа шинэчилж зассан.

Хан-Уул дүүргийн ЭМТ 2015 онд ямар ямар амжилт гаргасан бэ. Бидэнтэй хуваалцаач?

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд иргэддээ зориулж ая тухтай, ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага”болзолт уралдаан зарласан.  Нийслэлд нийт төр, хувийн хэвшлийн 940 гаруй эмнэлэгүүд бий. Энэ уралдаанд манай байгууллага Шилдэг тохижилттой цэмцгэр байгууллага”-аар шалгарсан. Энэ ажилд манай байгууллагын бүх эмч, ажилчид идвэхтэй оролцсонд хувиасаа талархал илэрхийлье.

50 жилийн ойн хүрээнд цаг үеэ олсон чухал ажлууд хийсэн гээд дүүргийн иргэд ам сайтай байсан?

50 жилийн ойн хүрээнд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс болон бусад ЗДТГ-ын хэлтэс албадтай хамтран нэлээн олон ажлуудыг хийсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нартай хамтарч нэг цэгийн үйлчилгээг хороодод зохион байгуулсан. Манай нарийн мэргэжлийн эмч нар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж үзлэг оношилгоо хийсэн. Тухайлбал иргэд сахар, өөх тосны хэмжээ, жин, өндөрөө үзүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах гээд олон ажлуудыг нэг цэгийн үйлчилгээнээс авсан. Дараагийн том ажил нь 50 жилийн ойн хүрээнд хороо тус бүрийн эмзэг бүлгийн 100-150  хүнд элэгний В, С вирусын шинжилгээ хийх ажлыг хийлээ. Дүүрэг энэ ажилд 6 сая төгрөгийн санхүүжүүлт хийсэн. Нийтдээ бид 1600 гаруй хүнд шинжилгээ хийсэн байгаа. Эдгээр хүмүүсийн 1/3 нь элэгний В, С вирустай гарсан. В вирус илэрсэн хүмүүсийн 80 хувийг эмчилгээнд оруулчихсан, С вирус илэрсэн хүмүүсийн хувьд 1/3 нь эмчилгээнд ороод байгаа. С вирус илэрсэн хүмүүс 100 хувь эдгэрэх боломжтой юм.

2016 онд дүүргийн Эрүүл мэндийн төв ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

2016 онд Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчдийн жил” болгон зарласан. Манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдээ ээлтэй, тэдэнд илүү ойр түлхэцтэй үйлчлэх зорилгоор юуны түрүүнд  Иргэний танхим нээсэн.

Иргэний танхим гэхээрээ Иргэдийн хурлын, Хорооны дэргэд байх биш тухайн иргэн эмнэлэг дээр ч гэсэн иргэний танхимаараа үйлчлүүлэх, эмнэлэгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал гомдолоо удирдлагуудад хэлдэг байх систем бүрдүүлж байна. Энэ танхим маань өдөр бүр 10-14 цагийн хооронд ажиллаж байгаа. Ажлын эхний үр дүн гараад, иргэд ам сайтай байгаад сэтгэл өег байна.

Манай эмнэлэгт саяхан Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар ирж  хуулийн хэрэгжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, бидний ажилтай танилцаад явсан. Бид бүхэн нэлээн санал хүсэлт явуулсаны ачаар одоо эхнээсээ тоног төхөөрөмжүүд ирж байгаа. Тухайлбал Сэхээн амьдруулах тасгийн монитор, оцсиос, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжүүд нийлүүлэх гэж байгаа. Эдгээр тоног төхөөрөмжтэй болсноор өндөр үнэ төлбөртэй 3 дахь шатны эмнэлэгийн байгууллагад очих шаардлагагүй болно гэсэн үг.

Саяхан танай Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг Үндэсний түргэн тусламжтай нэгдсэн гэсэн?

Хүүхдийн 24 цагийн тусламж үйлчилгээг манайхаас авдаг байсан бол Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын тушаал гарсаны дагуу Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээ, Түргэн тусламж 103-тай нэгдсэн. Одоо иргэд маань 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдон эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой. Хүүхдийн Түргэн тусламжийн үйлчилгээ нь шуурхай, газар дээр нь хүүхдүүдэд үйлчлэх боломжтой болсон.

Таны хувьд 15 дугаар хорооны Иргэдийн Хурлын Төлөөлөгч. Тус хороонд хийгдсэн ажлаас товч танилцуулахгүй юу?

Би 15 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн Хурлын Төлөөлөгч. Манай хороо өнгөрсөн оны 11 сард бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болсон. Одоо бага сургуульд 300 хүүхэд, цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаад хэвийн, ажиллаж байна. Тус сургууль, цэцэрлэгтээ шинэ компьютер бэлэглэж, эмчийнх нь өрөөг тохижуулж өгсөн. Эдгээр нь хүүхдүүд, Хорооны иргэдийнхээ төлөө төлөөлөгчийнхөө зүгээс хийж байгаа өчүүхэн ажил юм аа. 

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28231
0 эможи
keyboard_arrow_up