Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудаа танилцуулахыг үүрэг болголоо

2016 оны 1 сарын 25
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үүрэг даалгавар өглөө.         
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • Төсвийн шууд Захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа хийх ажил, хоног хугацаа зэргийг тодорхой тусгаж байгуулах
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх
  • Энэ сард багтаан эрх шилжүүлсэн ажлуудад тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд барьж ашиглалтад оруулсан барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, 2016 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллах
  • Хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг нийслэлийн өмчид бүртгэх, нийслэлийн өмчөөс хасах, ашиглалт хамгаалалтын чиглэлээр нийслэлийн Өмчийн харилцааны газрын хийж байгаа ажлууд удаашралтай байгаа учир шалгах ажлын хэсэг байгуулах
  • Шилэн дансны нэгдсэн цахим хуудас шинэчлэгдсэнтэй холбогдуулан байгууллагын Удирдлагууд 2015 оны мэдээллээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор шинэ системд  нөхөж оруулах. 2016 оны  мэдээллүүдээ Шилэн дансны нэгдсэн системд цаг хугацаанд нь мэдээлж хуулийг хэрэгжүүлж ажиллах
  • “Эрүүл агаар – Рио-2016” сэдэвт цасны баяр, оны өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын ажиллагаа Бямба гарагт буюу энэ сарын 30-нд Хандгайтын “Янзага” зусланд болох тул  байгууллагууд идэвхтэй оролцох 
  • Засгийн газрын 2013 оны 322 тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны  үр дүнгийн үнэлгээний тайланг  графикт хугацаанаас өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх болсонтой холбогдуулан байгууллага нэгжүүдээс гаргаж ирүүлэх мэдээ тайланг хугацаанд чанартай  нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэх
  • “Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 3 тусгай зөвшөөрөл тодорхойгүй хугацаагаар олгогдохгүй хүлээгдэж байгааг анхаарч холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх
  • “Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн гадна авто зогсоол, уулзвар ачаалал ихтэй байгаа тул Дүнжингарав худалдааны төвийн өмнөх 4 замын уулзвар дээр Замын цагдааг тогтмол ажиллуулах
  • Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хөнгөлөлтөөр зорчих, цахим төлбөрийн картын системд шилжсэнээр санхүүжилт нь зогсоод байгаа асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний саналаа боловсруулж танилцуулах
  • 2016  онд Хяналт-шалгалт болон гамшиг осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд болон цаашид авах арга хэмжээний саналаа  боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28211
0 эможи
keyboard_arrow_up