Чингэлтэй дүүргийн “НЭГ ЦОНХ”-оор 21,123 иргэн үйлчлүүлэв
2016 оны 1 сарын 25
2016 оны 01дүгээр сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 21,123 иргэн үйлчлүүлснээс 20,590 санал, хүсэлт хүлээн авч, 20,492 асуудлыг шийдвэрлэсэн байна. Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” А/9 тоот захирамж 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очин, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэлт болон хэрэгжилт дээр сар бүр тайлан гаргаж, үр дүнг тооцон ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28205
0 эможи