Чингэлтэй дүүргийн номын аянд урлаг соёлын алдартнууд нэгдлээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, UBS телевизтэй хамтран “Номын өргөөг номжуулах” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх үйлсд урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэн 5 хоногийн байдлаар 170 гаруй ном цуглаад байна. Номын аянд МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар, яруу найрагч, зохиолч Р.Эмүжин “Номын ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, МУГЖ Ш.Алтанцэцэг, МУСТА жүжигчин О.Оюун, М.Саранцэцэг зэрэг урлаг соёлын алдартнууд нэгдсэн. Мөн “Сэлэнгэпресс” компани номын өглөг, дээжээсээ өгч Чингэлтэй дүүргийн номын өргөөг номжуулж байна. Хамтран гэгээлэг үйлсийн төлөө нэгдэж байгаа бүх хүмүүст хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Номын цагаан буян, хүүхдийн заяа ивээх болтугай.