Монгол брэндийн худалдааны төв байгуулна

2016 оны 1 сарын 25

Монгол Улсын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор НЗДТГ, "Монголын Аялал Жуулчлалын холбоо", Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлийн ойролцоо бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аялал жуулчлалын худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэг стандарттай болгох, Улаанбаатар хотод Монгол брэндийн олон улсын стандартад нийцсэн худалдааны төв бий болгох чиглэлээр хамтран ажиллана. Мөн нийтийг хамарсан аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах, дотоод, гадаадын жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх жуулчны мэдээллийн төв байгуулах, аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор нийслэлд худалдаа үйлчилгээ, үзвэрийн газрын цогцолбор байгуулах юм.

Санамж бичигт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28188
0 эможи
keyboard_arrow_up