Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 1 сарын 25

08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөлгөөнөөр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө. Утас: 99666553


09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах "Ослын үеийн удирдлагын систем" сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Женнифер Зимдал Галт, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцоно. Утас: 99007969, 262073


09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд зохион байгуулна. Утас: 99178373, 96635757


09.00 цагт: Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох Монгол-Унгарын бизнес форум МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулагдана. Утас: 99107440


09.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно. Утас: 99991633, 86885060


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаарх хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 91912312, 70008037


12.00 цагт: Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, "Хан мюзик" ХХК-ийн захирал, хуур урлаач Д.Уламбаяр, ширэн цартай хуур хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ нар оролцоно. Утас 89242525


12.30 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана. Утас: 99107986


14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд "Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх" үзэсгэлэнгийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28172
0 эможи
keyboard_arrow_up