Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн

2016 оны 1 сарын 23

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний  эрч бага зэрэг суларна.


2016 оны нэгдүгээр сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи  хойноос 6-11 м/с, явган шуурга шуурна 17 цагт. 23 хэм, 20 цагт 25 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 52 хувь, агаарын даралт 889 гектопаскаль байлаа. Даралт  оройдоо тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 23-ны 20 цагаас нэгдүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 22-27 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 21-23  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 25-наас нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар, 28-нд төв,зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25, 28-нд зарим газраар, 26, 27-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28153
0 эможи
keyboard_arrow_up