Улаанбаатар худалдан авалт 2016 чуулга уулзалтад ХУД амжилттай оролцлоо

2016 оны 1 сарын 22

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай  хамтран  “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Уулзалт “Төсвийн хөрөнгө оруулалт”, “Ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт”, “хувийн хэвшлийн санаачилга ба концесс” гэсэн 3 бүлэг хэлэлцүүлэгийн дор болж өнгөрлөө. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Нийслэл хот түншлэгчдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаална. Худалдан авалтад төр болон хувийн хэвшил эн тэнцүү эрхтэй байх болно. Мөн “Нийслэлийн худалдан авалт хийх гэрээг нийслэлийн Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт бүртгэнэ. Хэрэв гомдол гарвал аж ахуйн нэгжүүд энэхүү арбитрт хандах боломжтой” гэсэн юм.

Хан-Уул дүүргийн дүүргийн зүгээс 2016 онд Нийслэл болон дүүргийн төсвийн хөрөнгөөр болон Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан төр, хувийн хэвшлийн түншлэлээр  хэрэгжүүлэх боломжтой  хөрөнгө оруулалтын ажлуудыг 5 бүлэг болгон сурталчлан ажиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28143
0 эможи
keyboard_arrow_up