Нийгмийн халамжийн салбарын “УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР”-ыг зохион байгууллаа

2016 оны 1 сарын 22

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн халамжийн салбарын “Удирдах ажилтны семинар”-ыг зохион байгууллаа. Семинараар Төрийн албаны  талаархи хууль, тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, бусад үйлчилгээ, тусламж, Хүн амын зорилтот бүлгүүдийн хөгжлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ. Мөн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаа, батлагадсан төсөв, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, ХАСХОМ-ын талаархи заавар, зөвлөгөө, Мэдээлэл технологийн төвийн 2015 оны ажлын гүйцэтгэл, 2016 оны төлөвлөгөө, Хяналт шалгалт, үнэлгээний өнөөгийн байдал зэрэг чиглэлүүдээр мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28142
0 эможи
keyboard_arrow_up