ХУД-ээс “ТҮЦ” тусгай арга хэмжээг зохион явууллаа
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Монгол Улсын Тамхины хяналтын тухай хууль, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах, зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016 оны 01 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд “ТҮЦ” тусгай арга хэмжээг зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн 1, 2, 3, 11, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 28 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-т үзлэг, шалгалт хийлээ. Ийнхүү Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.12 дахь заалтыг зөрчин зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж байсан 15 зөрчлийг илрүүлж Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасны дагуу 750.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага ногдуулан ажиллаа.