ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ 39 ИРГЭНД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

2016 оны 1 сарын 22

Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан орон тоонд багтаан олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр улиралд зохион байгуулж, тэнцсэн 39 иргэнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд сургалтад хамруулж, гэрчилгээ гардуулав.
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүүргүүдийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан хороодод томилох бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллуулах юм гэж Улаабаантар хотын Цагдаагийн газраас мэдээллээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28140
0 эможи
keyboard_arrow_up