ЧД-ийн ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВүүд 2016 оны зорилго зорилтоо тодорхойллоо
2016 оны 1 сарын 22
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн даргатай байгуулсан 2015 гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн тухай хэлэлцүүлгийг 2016.01.20-ны өдөр Хүүхдийн өргөөнд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн төвийн орлогч н.Нямсүрэн “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж, цаашид үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ярилцлага өрнүүлэн 2016 оны зорилго зорилтоо тодорхойллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28132
0 эможи