Чингэлтэй дүүргээс “ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ” зохион байгууллаа
Нийгмийн ажилчдын чадавхийг сайжруулах, харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ хуваалцах зорилго бүхий “Үзүүлэх сургалт”-ыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
Сургалтанд тус дүүргийн Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Гүррагчаа, Хүүхэд, залуучууд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Ч.Мягмарсүрэн болон 1-19 дүгээр хорооны Нийгмийн ажилтан нар оролцлоо.
Сургалтын үеэр тус хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол 2015 онд нийгмийн хөгжил болон бусад чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, сургалтанд оролцсон нийгмийн ажилтанууд хороонд хийж хэрэгжүүлсэн ажлуудын хавтаст материалтай харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.