ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 1 сарын 22

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, АШУҮИС-ийн НЭМ-ийн сургууль хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, түүнд тавих хяналт, эрүүл ахуй“ сэдэвт сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын дотоод хяналтын ажилтан, эмч, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн захирал, тогооч бүхий 60 гаруй хүн хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтын зорилго нь сургуулийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хүүхдийн байгууллагад гарч байгаа хоолны хордлого, шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам болон хүүхдэд эрүүл, аюулгүй хоол хүнс бэлтгэх, зөв зохистой хооллолтын талаар мэдлэг олгох, зөвлөмж, зөвлөгөө өгөх юм.

Сургалтад хамрагдсан хүмүүст Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга О.Болд, НМХГ-ын улсын ахлах байцаагчид, АШУҮИС-ийн багш нар хичээл зааж, НМХГ-ын дарга, АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн захирлын гарын үсэг бүхий батламж гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28128
0 эможи
keyboard_arrow_up