ХУД-ийн Өмч, харилцааны алба нийт 154 иргэний асуудлыг шийдвэрлэжээ
“Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/32 дугаар захирамж гарсан байна.
Дээрх захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нийт 91иргэний газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр боллоо.
Түүнчлэн 2008 оны 5 сараас өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэр бүлийн гишүүдийн хамт нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдээс ирүүлсэн “хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл”-ийн гэрээ байгуулсан нийт 54 иргэний, кадастрын зураглал нь бодит байдлаасаа зөрүүтэй байсан 9 иргэний болон бусад асуудлыг шийдвэрлэж ажилласан бөгөөд нийт 154 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.
Тус алба нь иргэдийн гаргасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах хүсэлт болон гэр бүлийн хамт газар өмчилсөн иргэдээс “хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл”-ийн дагуу ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБА