Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлттэй иргэдийн бүрдүүлэх материал

2016 оны 1 сарын 21

1. Хүүхэд харагчаар сургалтанд хамрагдахад бүрдүүлэх материал

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.4 зүйлд заасан иргэд:

Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүрдүүлж өгөх материал:

  1. Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. Боловсролын диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотлосон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
  4. Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулна/
  5. Сургалтын төлбөр төлсөн баримт

2. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материал

  1. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл
  2. Хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэнийг нотлох гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь
  3. Үйлчилгээ эрхлэх байр, түрээсийн байр, зээлийн байр, гэр болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хувь
  4. Хүүхэд харах үйлчилгээний гадаад дотоод, орчин нь “Хүүхэд харах үйлчилгээний нийтлэг шаардлага, стандарт”-ыг хангасан эсэхэд хорооны Засаг даргын дүгнэлт

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг www.legalinfo.mn хаягаас, Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам, Хүүхэд харах үйлчилгээнд санхүүжилт олгох журам, стандартыг www.//child.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28083
0 эможи
keyboard_arrow_up