Зөрчил гаргасан 203 автомашинд торгуулийн хуудас хүргүүлэв

2016 оны 1 сарын 21

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28075
0 эможи
keyboard_arrow_up