Нийслэл 2016 оны ХУДАЛДАН АВАЛТ, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ танилцуулж байна

2016 оны 1 сарын 20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай  хамтран  “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил 800 оролцогчтой байсан тус уулзалтад энэ жил 1000 гаруй оролцогч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн оролцож байна.
Нийслэлийн худалдан авалт, ногоон хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Н.Батаа илтгэл тавилаа. 

Нийслэлийн удирдлагууд энэхүү чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн жил анх удаа болсон уулзалтад 800 гаруй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцож байсан. Харин энэ удаад оролцогчдын тоо 1000 гаруй болж, чуулга уулзалт хүрээгээ тэлж буйг албаныхан онцолж байна.

Чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Нийслэл хот түншлэгчдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаална. Худалдан авалтад төр болон хувийн хэвшил эн тэнцүү эрхтэй байх болно. Хувийн хэвшлийнхнээр ажил хийлгэсний дараа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй уддаг. Үүнээс шалтгаалан хувийн хэвшлийнхэн хохирол хүлээдэг байдал газар авсан. Ийм байж болохгүй. Нийслэлийн хувьд ийм байдал огт гаргаж болохгүй гэдгийг үүрэг болгосон. Тиймээс та бүхэн айх хэрэггүй” хэмээн онцолж хэллээ. Мөн “Нийслэлийн худалдан авалт хийх гэрээг нийслэлийн Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт бүртгэнэ. Хэрэв гомдол гарвал аж ахуйн нэгжүүд энэхүү арбитрт хандах боломжтой. Бүр цаашилбал олон улсын арбитрт ч гомдол гаргаж, асуудлаа шийдүүлэх эрхтэй юм. Гэхдээ нийслэлийн худалдан авалттай холбоотой хүнд суртал, санхүүжилтийн шилжүүлэлтээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээвэл тэр хариуцлагыг нийслэл хүлээх болно” гэсэн юм.

Бизнес уулзалтын хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар Улаанбаатар хот-хөрөнгө оруулалт 2016 он,  Ногоон худалдан авалт, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр сэдвээр илтгэл тавилаа.Мөн Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин “Төр, хувийн хэвшлийн түншлэл”, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг “Улаанбаатар хотын Худалдааны  танхимын дэргэдэх Арбитр” сэдвээр илтгэл тавьсан юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “2016 онд нийслэлээс хийх томоохон худалдан авалтууд” илтгэлдээ “2016 онд нийслэлийн төсвөөс 203.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг зарцуулна. Үүн дээр орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалт нийлээд 426.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Энэ бүх хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх ажил арга хэмжээнд нийслэл хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа. “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалт хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28018
0 эможи
keyboard_arrow_up