НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ иргэдэд үйлчилж байна

2016 оны 1 сарын 20

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв  нь нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох болон сунгах хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай үйлчилж байгаа тул дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг доорх материалуудыг бүрдүүлэн үйлчлүүлэхийг хүсье.

Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хавсралтаар баталсан маягтыг асуултын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/
  2. Хуулийнн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  3. Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /суутгагчийн дугаарыг бичсэн байна/
  4. Гадна, дотно тохижилтын зураг
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн ажилтан зөвшөөрсөн тохиолдолд/

Тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлага:

  1. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлж, дүгнэлт гаргуулсан байх.
  2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Худалдаа үйлчилгээ, худалдаа үйлчилгээний ангилал, тодорхойлолт MNS 6506:2015, Худалдааны газар түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандартын шаардлагыг 90-с дээш хувь хангасан байх.
  3. Дүүрэгтэй Худалдаа, үйлчилгээ эрхлэх болон Тохижилт хог хаягдлын гэрээ байгуулсан байх.
  4. Харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлсэн байх.
  5. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх.
  6. Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх.

6.1.Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

А. Ресторан.

Б. Баар.

В. Кафе.

 6.2.Худалдааны чиглэлээр:

              А. Хүнсний дэлгүүр.

              Б. Минимаркет.

              В. Супермаркет.

              Г. Хайпермаркет.

              Д. Бөөний төв.

              Е. Агуулах худалдаа.

            7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх.

            8. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон, гэрээт харуул, хамгаалалтын албатай байх.

9. Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор талд гэрэлтүүлэг хийсэн байх.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28014
0 эможи
keyboard_arrow_up