Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 1 сарын 20

9.00 цагт: Олон Улсын түншлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Тус уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн яам, дэлхийн банк, НҮБ-ын монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдууд, ADRA, JICA, KOIKA, "Дэлхийн зөн" зэрэг нийт 70 гаруй олон улсын байгууллага оролцох юм. Утас: 99072224, 95950015


09.00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг Шангрила зочид буудал зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, тендерүүдээ хувийн хэвшлийнхэнд санал болгож, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцоно.  Утас: 99666553


09.00 цагт: Монгол Улсад эрдэс баялгаас олж буй орлогыг хойч үедээ үлдээх, баялгийг тогтвортой хуримтлуулах, өсгөн арвижуулах бодлого, тогтолцоог бий болгох, урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.


09.00 цагт: Нийслэл, 21 аймгийн 200 бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт БГД-ийн 20-р сургуульд болно. Утас: 99058414


10.00 цагт: Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн УПЕГ-ын төв байранд үргэлжилнэ. Утас 99887748, 94949458


10.00 цагт: АШУҮИС-ийн гарааны үйлдвэр болох Ходоодны хелико бактерын оношлуурын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Наномед" үйлдвэрийн нээлт болно. Утас: 99026930, 95110525


10.00 цагт: Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх уулзалт Эрүүл мэнд, спортын яамны байранд болно.


10.00 цагт: Зохиолч С.Дашдооровыг дурсахуй өдөрлөг СУИС-ын оюутны театрт болно. Утас: 99113799


12.00 цагт: “Мандах өглөө” жонш, нүүрсний компани монголын нөлөө бүхий хүнд ихээхэн хэмжээний мөнгө залилуулсан тухай баримтын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Улсын Филармонийн 2016 онд тоглох нийт уран бүтээлүүдээ танилцуулах болон "Монгол уран бүтээл" төслийн нээлтийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Монгол улсын Филармонид болно. Утас:88004849, 70118012


13.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НИТХ, ТББ-тай хамтран “Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох” нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 325044 88781218


14.00 цагт: Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнөөс сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт зохион байгуулна. Уулзалт Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны байранд болно. Утас: 99228043

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28011
0 эможи
keyboard_arrow_up