“УЛААНБААТАР ХУДАЛДАН АВАЛТ - 2016” бизнес чуулга уулзалт өнөөдөр 9 цагаас эхэлнэ

2016 оны 1 сарын 20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт өнөөдөр буюу Лхагва гарагт Шангри-Ла зочид буудалд 9 цагаас эхэлнэ. Нэгдсэн хуралдаан 12:00 цаг хүртэл үргэлжилж, 14:00-17:00 цагийн хооронд салбар хуралдаан болно. 
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Мөн хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27985
0 эможи
keyboard_arrow_up