Чингэлтэй дүүргийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 66 хувьтай байна

2016 оны 1 сарын 19

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/910, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/705 дугаар захирамжийн дагуу Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэл 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхэллээ.

Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал дүүргийн хороодын байранд ажлын өдөр бүр 08.00-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цаг хүртэл явагдах юм байна.

Тус дүүргийн хэмжээнд 1 дүгээр сарын 18-ны байдлаар бүртгэлийн ажил 66.00 хувьтай байна. 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг иргэний цэргийн үүргээ биелүүлж бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27966
0 эможи
keyboard_arrow_up