Дүүргийн 12,13,14 дугаар хорооны малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй үнээр өвс худалдаж байна
2016 оны өвөлжилт, хаваржилтын үеэр цаг агаарын хүндрэл үүссэн нөхцөлд малчид фермерүүдэд туслах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Этерналь гарден” ХХК-тай 2016.01.15-ны өдрөөс 2016.04.15 хүртэл 3 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээнд өвс тэжээлийн үнийн 70%-ийг малчид фермерүүдээс гаргаж, үлдэгдэл 30%-ийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлэхээр заасан болно.
Эхний ээлжинд буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дараах ханшаар малчид фермерүүд өвс, тэжээл худалдан авах боломжтой. /НӨАТ шингэсэн үнэ болно./
№ |
Өвс тэжээл |
Хэмжих нэгж |
Нэг бүрийн үнэ /төг/ |
Дундаж жин/кг/ |
Зах зээлийн үнэ /төг/ |
Хөнгөлөлтэй авах үнэ /төг/ |
|
|
|
|
|
|
|
|
Хорголжин тэжээл |
|
|
|
|
|
|
Тэжээлийн будаа |
кг |
|
|
|
|
|
Хүчит тэжээл |
кг |
|
|
|
|
|
Ногоон тэжээл өвс |
|
|
|
|
|
|
Хадлангийн өвс |
|
|
|
|
|
Харин 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өвс,тэжээлийн үнийг 7 хоног бүрийн Лхагва гарагийн ханшаар тохиролцож, үнийн мэдээллийг тухай бүр мэдээллийн сайт болон хороодоор дамжуулан иргэдэд хүргэнэ.
ЖИЧ : Малчин өрх, фермерүүдэд нэг удаа олгох өвс, тэжээлийн хэмжээг тухайн өрхийн 2015 оны жилийн эцсийн мал тооллогын А дансыг үндэслэн Хорооны Засаг дарга тодорхойлно.”Нэг өрхөд олгогдох өвс тэжээлийн үнийн дээд хэмжээ 200000 төгрөг хүртэл байна.”
ХОЛБОО БАРИХ УТАС :
- Дүүргийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа - 99003381
- 12-р хорооны Засаг дарга Н.Туяацэцэг- 88845007
- 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс - 88093749
- 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь - 99853810
- “Этерналь гарден” ХХК-ний менежер Н.Бямбасүрэн-99115344
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС