Сүхбаатар дүүрэг АСА цирк болон Цэрэндоржийн гудамжинд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

2016 оны 1 сарын 19

Монголын уламжлалт сар шинийн баярыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Сүхбаатар дүүргийн тухайд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг АСА цирк болон Цэрэндоржийн гудамж буюу УИД-ын урд талбайд зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27960
0 эможи
keyboard_arrow_up