“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ -ЦАГААН САР 2016” үзэсгэлэн худалдааны бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ

2016 оны 1 сарын 19

2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2016.01.27-2016.02.07-ы өдрүүдэд “Хүннү Малл”, , “Шөнийн зах”, “Хархорин-Монголд үйлдвэрлэв” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдана. “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүртгэл энэ сарын 19-21-ний өдрүүдэд Аж үйлдвэрийн яамны I давхрын спорт зааланд явагдана. Бүртгэл гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм.  Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих зорилгоор энэ удаагийн үзэсгэлэн худалдааг талбайн хөнгөлөлттэй үнээр зохион  байгуулж тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Бүртгэлд шаардагдах зүйлс:

-Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,  иргэний үнэмлэхний хуулбар

-Бүтээгдэхүүний эсвэл байгууллагын 1 ширхэг үзэмжтэй зураг файлаар авч ирэх  /5см*5см хэмжээтэй, 300 pixel чанартай байх. Хэрэглэгчдэд тараагдах каталогт байршуулах болно/

-Хэрэв үйлдвэр, бүтээгдэхүүний танилцуулга, видео байгаа бол үзэсгэлэнгийн үеэр авч ирэх

Тавигдах шаардлага:

-Зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн үеэр худалдаалах /Импортын бүтээгдэхүүн худалдаалахгүй/

-Өөрийн сав баглаа, боодол, шошготой байх

- Лангуу, павилоныг дамжуулан түрээслэхгүй байх

-Холбогдох журам, гэрээтэй танилцаж дагаж, мөрдөх

ЖИЧ: Бүртгэлтэй холбоотой асуудлаар дараах утсаар холбогдож лавлана уу /264926, 99141122, 99177542, 99090205, 99889790/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27947
0 эможи
keyboard_arrow_up