БАЯРТ МЭДЭЭ:СБД-т 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оров

2016 оны 1 сарын 18

Сүхбаатар дүүргийн XV хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо. Гурван жил дараалан “Боловсролд ээлтэй” дүүргээр шалгарсан тус дүүрэг шинэ цэцэрлэгийнхээ өргөтгөлийг өнөөдөр ашиглалтад оруулж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авав.

Энэ нь 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Канад модон технологиор барьсан 100 хүүхдийн ортой 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл юм. Тус хорооны 1-24 дүгээр гудамжны цэцэрлэгт хамарч чадахгүй байсан 60 гаруй хүүхэд ийнхүү шинэ цэцэрлэгтэй болсонд эцэг, эхчүүд нь талархаж байгаагаа хэлж байв. Мөн энэ үеэр XV хорооны Засаг дарга Ц.Сарантуяа “Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор манай хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших бүрэн боломжтой болсон” гэдгийг хэллээ.

Дашрамд дуулгахад, тус дүүрэг 2015 онд шинээр дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн байр, өргөтгөл ашиглалтад оруулж, нийтдээ хоёр мянга гаруй хүүхдэд сурч, хөгжих боломжийг бүрдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27937
0 эможи
keyboard_arrow_up