“Хүчит шонхор” зах орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно
2016 оны 1 сарын 18
Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” худалдааны төв орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.
Нэгдүгээр сарын 30, 31 хоёрдугаар сарын 6, 7-ны өдөр нэг чигийн хөдөлгөөнийг 08-17.00 цаг хүртэл мөрдөхөөр заасныг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас танилцууллаа.
Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох юм байна.
Харин Далангаас зүүг тийш Судавт төвийн уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27916
0 эможи