НӨАТ-ын тухай татвар төлөгчдөд зориулсан сургалтын өнөөдөр эхэлнэ
2016 оны 1 сарын 18
Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай татвар төлөгчдөд зориулсан сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ГТЕГ-ын татвар төлөгчдийн танхимд зохион байгуулна. Энэ удаагийн сургалтаар НӨАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, НӨАТ-ын Урамшууллын Системийн Аж ахуйн нэгжийн холболт, НӨАТ-ын буцаан олголттой холбоотой иргэдэд тавигдах шаардлага сэдвээр зохион байгуулагдах ба татвар төлөгчид урдчилан бүртгүүлэх шаардлагагүй тул хуваарийн дагуу сургалтанд хамрагдах боломжтой.
1. ЧД I/18 10.00-12.00 цагийн хооронд
2. ХУД I/18 15.00-17.00 цагийн хооронд
3. БЗД I/19 10.00-12.00 цагийн хооронд
4. НТГ I/19 15.00-17.00 цагийн хооронд
5. УТОХГ I/20 10.00-12.00 цагийн хооронд
6. СХД I/20 15.00-17.00 цагийн хооронд
7. БГД I/21 10.00-12.00 цагийн хооронд
8. СБД I/21 15.00-17.00 цагийн хооронд
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27910
0 эможи