Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд
10.00 цагт: Ардчилсан эмэгтэйчүүдийн IV чуулганы нээлт болно. Чуулганд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцож үг хэлнэ. 94004402, 99991931
10.00 цагт: Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийнэ. Утас: 99767480
11.00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос цахилгааны төлбөрөөс нэг тэрбум төгрөг завшиж хэрэглэгчдийг хохироосон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хорооны шинэ байрны нээлт болно. Утас 88198088
11.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдааны талаар хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөний талаар Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 65 жилийн ойд зориулсан үе үеийн удирдлагуудын дугуй ширээний уулзалт, ярилцлага Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болно. Утас: 99841725, 330948, 99991706
11.30 цагт: "Оюутолгой" компани гэрээт компанийнхаа санхүүжилтийг өгөхгүй байгаагаас ажилчид цалингаа авч чадахгүй болсон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Геологийн төв лабораториос уул уурхайн компаниудад санал болгож буй шинэ тоног төхөөрөмжүүдийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
16.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын энэ оны IV хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.
16.00 цагт: Интерном номын дэлгүүрт "Намрын шөнийн зүүд", "Хайду хааны цадиг" зэрэг романуудаараа уншигч олны танил болсон МЗЭ-ийн гишүүн Санжаагийн Батжаргалын Монголын түүхэн сэдэвт "Их хайрын түүх" номын баяр болно.
18.00 цагт: Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж 1000 зул өргөх ёслол Чингисийн талбайд болно.