ФОТО: Төрийн 233 үйлчилгээг нэг дороос авах БОЛОМЖ

2016 оны 1 сарын 15

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. 

 

Тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр шинээр мэндэлсэн нийслэлийн бяцхан иргэнд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх гардуулж, залуу хосуудын гэрлэлтийг баталгаажуулах ёслолыг Ёслол хүндэтгэлийн танхимд хийлээ. Энгийн өдрүүдэд ч эдгээр ёслол, бүртгэлийн ажиллагааг тогтмол хийх юм. Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас  үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Улаан өнгө-тодорхой хугацаанд буюу хоногийг тодорхой бичнэ, Шар өнгө- 12 цагт багтаан иргэний асуудлыг шийдвэрлэнэ, Ногоон өнгө- шууд шийдвэрлэнэ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нийслэлийн гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол Содон хороолол, Мишээл экспо төв дээр дараагийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Мөн Капитрон, Капитал банкны салбар, Голомт банкны өөртөө үйлчлэх бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэн өөрийн асуудлаар цахим угтах үйлчилгээний өрөөнд нийслэлийн удирдлагуудтай онлайнаар холбогдож асуудлаа шийдвлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Лавлах утас: 7575-1200 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27851
0 эможи
keyboard_arrow_up