Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

2016 оны 1 сарын 14


Хууль зүйн сайдын 2016 оны А/13 дугаар тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг 2016 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо.

Шалгалтын бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг дуустал явагдана. Шалгалтад оролцохыг хүсэгчид http://www.burtgel.moj.gov.mn цахим хаягаар бүртгүүлэх ба бүртгэлийн хураамж 50000 төгрөг байна. Тухайн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэнэ. Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг Хууль зүйн яамны дэргэдэх Нотариатчийн мэргэшлийн хороо хариуцан явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://moj.gov.mn/ цахим хуудас болон Хууль зүйн яамны 51-263500 дугаарын утаснаас лавлана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27821
0 эможи
keyboard_arrow_up