Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 1 сарын 14

09.00 цагт: Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой анхны томоохон арга хэмжээ "Boosting Mongolia" нэрээр МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.


10.00 цагт: Хотын захиргаа төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос олгох "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Утас: 91040607


11.00 цагт: Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний хэмжээний форум зохион байгуулах гэж буйтай холбоотой Хэвлэлийн бага хурал Засгийн газрын 4-р байр /Санхүүгийн зохицуулах хороо/ 207 тоот өрөөнд болно. Утас 88008781


11.00 цагт: Нийслэлийн өргөө амаржих газрын номын сан Улаанбаатар хотын номын сангийн харъяа Баянзүрх дүүргийн номын сантай хамтарсан “Номоор жигүүрлэсэн мөнхийн ачтан” өдөрлөг Нийслэлийн өргөө амаржих газрын хурлын зааланд болно. Утас: 88034011


11.30 цагт: Иргэн Б.Бундхорол өмнө нь сарын турш Сүхбаатарын талбай дээр хийсэн дуугүй суултын талаар болон 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх тэмцэлийн дараагийн шатны арга хэмжээий талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болно.


12.00 цагт: Ээлжит "Сайдын цаг" уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцоно. Уулзалт Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болно.


12.00 цагт: Парламентад суудалгүй намуудын зөвшилцөлийн уулзалт "Union building"-ийн 3-р давхарт болно. Утас: 99114116, 99307579, 99283991

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27787
0 эможи
keyboard_arrow_up