ӨНӨӨДӨР: Нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 1 сарын 13

09.30 цагт: Монгол Улсын Батлан хамгаалах яам, манай улсад суугаа Францын Элчин сайдын яам хамтарсан "Батлан хамгаалах салбарын аж үйлдвэрийн нэгдэл" форум Blue Sky-д эхэлнэ. Утас: 99121715, 91915340


10.00 цагт: Хууль бусаар чоно агнасан, худалдан борлуулах оролдлого хийсэн тухай НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 91887887


10.00 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны 2-р давхарт болно.


10.00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бусаар чоно агнасан, худалдан борлуулах оролдлого хийсэн тухай мэдээлэл хийнэ. Утас: 91887887


10.30 цагт: Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон дах 9 хөлт цагаан тугийн дэргэд болно.


11.00 цагт: МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд МУЗН-ийн төв байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 99022376


11.00 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Чингсийн талбайд болно.


11.00 цагт: ГТЕГ, НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал Сангийн Яамны 9 давхрын Чагдаржавын танхимд болно.


11.30 цагт: "Чингисийн эзэнт Монгол" ТББ-аас Үндсэн хуулийн өдөрт зориулж "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндсэн хууль тогтоогчдын уулзалт ярилцлага Төрийн ордны Б танхимд болно.


12.00 цагт: "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргүүдийг МСҮТ-ийн сургалтад хамруулах арга хэмжээний нээлт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 353 дугаар ангид болно. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар оролцоно. Утас: 99121715, 91915340


12.00 цагт: “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Бурхан халдун уул, Онон голын сав газарт олгосон хууль бус лиценз, Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бус лиценз олголт, байгаль орчны төлөө тэмцсэнээр ямар дарамт шахалт сүрдүүлэг ирж буй талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.


14.00 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.


14.00 цагт: Цэцэрлэгийн багш нар өөрсдийн ёс зүй, хүүхдийн эрхийн талаар зарласан эссе бтчлэгийн уралдаан бай эзэлсэн багш нарт шагнал гардуулах арга хэмжээ Багшийн хөгжлийн ордонд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27727
0 эможи
keyboard_arrow_up